2015-04-29
Улаан бурхан өвчин

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар улаанбурхан өвчний 1321 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Нийслэлийн долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт өвчний 1321сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. ХӨСҮТ-д одоогоор 258 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 52 өвчтөн шинээр хэвтжээ. Харин 33 хүн эдгэрч гарсан ба 74 өвчтөний биеийн байдал хүндэвтэрүүнээс 13 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа юм байна....